Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? +++ +++ Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах +++ Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх +++ Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх +++ Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх +++ Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх +++ Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх +++ Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх +++ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх +++ Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших +++ Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

Түүхэн замнал

EMG zurag1

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн байгууллагын анхны суурь 1935 онд тавигдаж 80-аад жил хөгжиж ирсэн түүхтэй. 1972 онд Нэгдсэн эмнэлэг, Орхон сум, 1976 онд Хонгор сумын эмнэлгүүд байгуулагдаж, зах зээлийн нийгэмд шилжиж ирсэн 1990 оноос хувийн хэвшлийн эмнэлгүүд үүсч хөгжсөн. Одоо манай аймагт Нийгмийн эрүүл мэндийн төв, Өсвөр үе, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа, сувилгааны төв, ДОХ/БЗДХ-аас сэргийлэх төв, Халдварт өвчин тандалт судалгааны алба, аймгийн нэгдсэн эмнэлэг, Госхот, Энэрэлтнаран, Түвшинхолбоо, Аминхолбоо, Гэрэлтэй зэрэг өрхийн эрүүл мэндийн төв 5, Орхон, Хонгор, Шарын гол сумын эрүүл мэндийн төв 3, хувийн хэвшлийн ортой эмнэлэг 13, оргүй эмнэлэг 27, шүдний 16, эм хангамийн байгууллага 7, эмийн сан 53 ажиллаж байна. Улс, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад их эмч, эмнэлгийн дээд мэргэжилтэн 357, сувилагч тусгай мэргэжилтэн 603, бусад 331 нийт 1295 ажилтан, ажиллагсадтай.

 

Бидний бахархал:

 

      Монгол Улсын гавъяат эх баригч Дамдин,Гавъяат эмч Сагараажав, Анигар, Цэрэнжав

 

      2004 онд улсын эрүүл мэндийн салбаруудаас шалгарч дэд байр эзэлсэн тул ЭМС-ын “Хүндэт өргөмжлөл”

 

      2005 онд Монголын Хүүхдийн төлөө төвөөс “Хүүхдэд ээлтэй байгууллага”

 

      2005 онд “Ахмадад ээлтэй байгууллага”

 

      2006 онд улсын эрүүл мэндийн салбаруудаас шалгарч 1-р байр эзэлсэн тул ЭМС-ын “Хүндэт өргөмжлөл”

 

      2008 онд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг өрхийн эмнэлэгт нэвтрүүлсэн тул ЭМЯ-ны тэргүүн туршлагаар шалгарч “ Хүндэт өргөмжлөл”

 

      2009 онд ЭМЯ-ны “Эхийн эндэгдэлгүй хамт олон” Хүндэт өргөмжлөл

 

      2010 онд ЭМС-ын “Хүндэт өргөмжлөл”

 

      2010 онд ЭМЯ-ны “Ёс зүйг дээдлэгч байгууллага”

 

      2011 онд ЭМЯ-ны “Эхийн эндэгдэлгүй хамт олон” Хүндэт өргөмжлөл

 

      2011 онд их эмч Б.Мөнхбат “Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”

 

      2012 онд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг эрхэмлэгч шилдэг байгууллага”

 

      2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “ Батламж”

 

      2013 онд Госхот ӨЭМТ нь “Улсын шилдэг өрхийн эмнэлэг”

 

      2013 онд НЭМТ-ийн арга зүйч Ж.Наранцэцэг “Улсын шилдэг нийгмийн эрүүл мэндийн ажилтан”