Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? +++ +++ Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах +++ Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх +++ Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх +++ Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх +++ Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх +++ Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх +++ Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх +++ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх +++ Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших +++ Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

Мэндчилээ

 

Image0007

 МАНАЙ  БАЙГУУЛЛАГЫН  ЦАХИМ ХУУДСААР ЗОЧИЛЖ БУЙ  ЭРХЭМСЭГ НОЁД, ХАТАГТАЙ  ТАНЫ ЭНЭ ӨДРИЙН   АМАР  АМГАЛАНГ АЙЛТГАЖ   ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

 

ЭРҮҮЛ АЖ  ТӨРӨХ НЬ ХУВЬ ХҮНИЙ  ЗАН ҮЙЛ , АМЬДРАЛЫН  ХЭВ МАЯГ ИХЭЭХЭН ШАЛТГААЛАХ  БӨГӨӨД  ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ  НЬ  ЗӨВХӨН ЭРҮҮЛ МЭНДИЙН  САЛБАРЫН  ТӨДИЙГҮЙ  БОЛОВСРОЛ, СОЕЛ ШИНЭЖЛЭХ УХААН, ЗАМ ТЭЭВЭР ДЭД БҮТЭЦ, ХАА , АЖ ҮЙЛДВЭР ЗЭРЭГ НИЙГМИЙН ОЛОН  САЛБАРЫН  ОРОЛЦООТОЙ ХЭРЭГЖИХ ХАМТДАА  ХҮЛЭЭСЭН  ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ГЭДГИЙГ  ДЭЛХИЙ ДАХИНАА ХҮЛЭЭН  ЗӨВШӨӨРӨГДСӨН  БАЙНА.

 

БИД ЦАХИМ ХУУДСААР  ДАМЖУУЛЖ  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН  ХИЙГДЭЖ БУЙ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ИЛ ТОД БАЙДАЛ ХУВЬ ХҮН, ХАМТ ОЛНЫ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХЭРХЭН  ХАМГААЛАХ, ӨВЧНӨӨС  УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ  ЗӨВЛӨГӨӨ, ЗӨВЛӨМЖ ӨГӨХИЙН  САЦУУ  ТА БҮХНИЙ САНАЛ, БОДЛЫГ НЭЭЛТТЭЙ ХҮЛЭЭЖ АВЧ ХАМТРАН  АЖИЛЛАХ БОЛНО.

 

                              САЙН  ҮЙЛС  ДЭЛГЭРЭХ  БОЛТУГАЙ.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА                                       

               Б.БАТЦЭНГЭЛ