Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? +++ +++ Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах +++ Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх +++ Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх +++ Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх +++ Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх +++ Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх +++ Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх +++ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх +++ Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших +++ Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

Орхон

Тус Эрүүл мэндийн төв нь анх 1972 онд Сэлэнгэ аймгийн Дархан сумын шарын голын жимс,сүүний СААхуйн амбулаториор эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлэн улмаар 1972 оны 10 сарын 01 –нд Сумын их эмчийн салбарыг дотор, хүүхэд, төрөхийн чиглэлээр өвчтөн хүлээн авах 10 ортой байгууллагдаж их эмч, бага эмч, сувилагч 3, асрагч 3, тогооч,жолооч, нярав буюу нийт 10 орон тоотойгоор Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын харъяанд сумын нийт хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн.

            2012 онд Орхон сумын Эрүүл мэндийн төв болон өөрчлөгдөн нийт 26 ажиллагсадтай эрүүл мэндийн анхны тусламж үйлчилгээг сумын хүн амд үзүүлж байна.

Сумын Эрүүл мэндийн төвийн дарга - Рагчаасүрэн овогтой Оюунхүү

  1. Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ
  2. 8 ортой
  3. 2 их эмч, 11 дунд мэргэжилтэнтэй
  4. Орхон сумын нийт 3240 хүн амд үйлчилдэг.
  5. Аймгийн төвөөс 50 км

Утас:70372673 дугаартай

 

orkhon sumiin eruul mendiin tow