Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? +++ +++ Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах +++ Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх +++ Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх +++ Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх +++ Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх +++ Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх +++ Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх +++ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх +++ Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших +++ Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

Шарын гол

Òóñ ýìíýëýã íü 1963 îíä çºâëºëòèéí ìýðãýæèëòí¿¿äèéí ¿éë÷ëýõ èäýâõòíèé ýìíýëýã íýðòýéãýýð áàéãóóëàãäсан

gerelmaa emch 

Жамьяндамба овогтой Гэрэлмаа ЭМТ-ийн дарга

Шарын гол сумын эрүүл мэндийн төв нь 40 ортой, 5 тасагтай. 76 ажиллагсадтай.

 

  1. Хүүхдийн тасаг
  2. Мэс заслын тасаг
  3. Дотрын тасаг
  4. Халдвартын тасаг
  5. Төрөх, эмэгтэйчүүд, хүлээн авах тасаг
  • НҮҮР АМ СУДЛАЛЫН КАБИНЕТ
  • МЭС ЗАСЛЫН КАБИНЕТ
  • ЛАБОРАТОРИ
  • АРИУТГАЛ
  • ЭМИЙН САН
  • ФИЗИК ЭМЧИЛГЭЭ
  • РЕНТГЕН
  • НЭМ-ИЙН КАБИНЕТ
  • ВАКЦИНЫ КАБИНЕТ
  • НӨХӨН ҮРЖИХҮЙН КАБИНЕТ
  • ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН КАБИНЕТ
  • ЭХО-НЫ КАБИНЕТ
  • ДҮН БҮРТГЭЛИЙН КАБИНЕТ-уудтай.

 shariin gol sumiin emneleg