АЛСЫН ХАРАА

Хүнлэг энэрэнгүй харилцаа, чанартай тусламж үйлчилгээг эрхэмлэж төвийн бүсдээ тэргүүлнэ.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эмч мэргэжилтний ур чадварын хөгжлийг дээшлүүлж, хүн амд ээлтэй, тэгш, чанартай тусламж үйлчилгээг хүргэхэд оршино.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? +++ +++ Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах +++ Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх +++ Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх +++ Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх +++ Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх +++ Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх +++ Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх +++ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх +++ Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших +++ Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

Дархан-Уул аймагт шинээр ирсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө

DSC05347Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хүрээнд Дархан-Уул аймагт 2014 онд 1.8 тэрбум, 2014 онд 74 сая төгрөгний Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангасан бол энэ удаа 66.3 сая төгрөгний тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө. Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн оношлогооны чадавхийг дэмжиж, Гос-Хот ӨЭМТ, Шарын гол СЭМТ –д зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, өвчтөний Монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, отсос, Пульсоксиметр, Дефибрилятор, УВЧ зэрэг аппарат тоног төхөөрөмж, Нэгдсэн эмнэлэгт дээрхи тоног төхөөрөмжөөс гадна  Эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинетад Зөөврийн ЭХО аппаратыг тус тус хүлээлгэж өгөв.

DSC05342

Энэхүү үйл ажиллагаанд АЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалагтамир, ахлах мэргэжилтэн Н.Цасчихэр нар оролцсож,  ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлийн үр дүнг танилцуулав. Сүүлийн жилүүдэд Эрүүл мэнд, спортын яамнаас тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн  шинэчлэл хийснээр  эмчилгээ, үйлчилгээнд шинэ технологи нэвтэрч, тухай тусламжаар 3-р шатлалын эмнэлэгт явуулах иргэдийн урсгалыг 57.5% бууруулсан байна.DSC05314

 

Тухайлбал  цөс, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслаар 15%, бөөрний цус шүүх Гемодиалез эмчилгээгээр 90.4%, сүрьеэгийн олон эмийн дасал тодорхойлох  Жениэксперт оношлогоо 100%, уян дурангийн оношлогоо, эмчилгээ 15%, Зөөврийн Рентген ашиглаж гэмтлийн мөчдийн түгжээт хадаас хийх мэс заслаар 100% урсгалыг бууруулсан ба чих хамар хоолойн оношлогоо, эмчилгээний аппаратаар эмчилсэн өвчлөлийн эрүүлжилт 60.8%, яаралтай тусламжийн  машин нэмэгдэж, тоног төхөөрөмж сайжирснаар 30 минутаас дээш хугацаанд үзүүлэх тусламж үйлчилгээ 21.6 болж 9,8 минутаар буурсан, цусны банкны гүн хөлдөөгчтөй болсноор цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, хадгалалт сайжирсан ба зөвхөн аймгийн нэгдсэн эмнэлэг төдийгүй бусад аймаг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг хангадаг болсон зэрэг үр дүнтэй үйл ажиллагаа болжээ.

Цаашид лабораторийн шинжилгээний аппаратуудыг ажиллуулахад эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг 25% бууруулсантай холбоотой урвалж, оношлогооны зардал хүрэлцэхгүй байгааг аймгийн удирдлагуудад танилцуулж, анхаарал хандуулахыг хүсэв. Аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн тоног төхөөрөмжийг бүрэн тасралтгүй ажиллуулахад жилдээ 403 сая төгрөг шаардлагатай бөгөөд  энэ онд 192 сая төгрөг буюу 47.6% -ийг л төсвөөс санхүүжүүлэх боломжтой юм байна.

Мэдээг бичсэн: ЭМГ.ХШҮ-ний мэргэжилтэн Н.Цэцэгнавч