АЛСЫН ХАРАА

Хүнлэг энэрэнгүй харилцаа, чанартай тусламж үйлчилгээг эрхэмлэж төвийн бүсдээ тэргүүлнэ.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эмч мэргэжилтний ур чадварын хөгжлийг дээшлүүлж, хүн амд ээлтэй, тэгш, чанартай тусламж үйлчилгээг хүргэхэд оршино.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? +++ +++ Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах +++ Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх +++ Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх +++ Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх +++ Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх +++ Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх +++ Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх +++ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх +++ Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших +++ Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

Тамхигүй сургууль- ажлын байр- Орчин” 45 хоногийн аян зарллаа.

IMG 0667Тамхигүй сургууль- ажлын байр- Орчин” 45 хоногийн аяныг 2-р сарын 15-наас 4 сарын 1 хүртэл хуүртэл Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төв, Жигүүр цогцолбор сургуультай хамтран аяны нээлтийг 2 сарын 23-ны өдөр хийлээ. Нээлтийг ажиллагааг нээж ЭТҮХ-ийн дарга нээж үг хэллээ. Аяны нээлийн ажиллагаанд Жигүүр цогцолбор сургуулийн сургалтын менежер Баттулга, нийгмийн ажилтан Д.Алтанцэцэг болон 10,11,12 ангийн сурагчид.

DSC08023

     Тамхигүй сургууль аяны хүрээнд Жигүүр цогцолбор сургуулийн 7-12 ангийн 25 сурагчдыг Үе тэнгийн сургагч багшаар бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтын оролцогчдыг багаар ажиллуулж тамхины хор уршиг, тамхинаас татгалзах арга зам, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл, дам тамхидалт, орчин, эдийн засаг зэрэг сэдвүүдээр явуулж, дадлага ажлуудыг 1 ш тамхи хор уршиг, тамхи татсан хүүхдийн эрүүл мэнд, тамхинаас татгалзах арга зэрэг дадлага ажлуудыг оролцогчдыг идэвхжүүлэн ажиллалаа. Сургалтанд суусан сургагч нар, НЭМТ-ийн сувилагч арга зүйч нартай хамтран ангидаа болон анги нэгтгэлээрээ төлөвлөгөө гаргаж сургууль дээрээ байгуулах ажлыг төлөвлөн ажиллахаар болсон. Мөн Дархан дах Адвентист төвтэй хамтран эрүүл уушиг, өвчтэй уушгийг хүүхдүүдэд үзүүлж “тамхи хэрвээ татвал уушиг” гэсэн сэдвээр ярилцлаа. Сургалтын арга зүйч Ж.Наранцэцэг, Д,Пүрэвсүрэн, Жайка ОУБ сайн дурын ажилтан Маэдэ Риэ, Адвентист төвийн ажилтан Б.Дарханбаатар нар зохион байгууллаа. 

IMG 0679