АЛСЫН ХАРАА

Хүнлэг энэрэнгүй харилцаа, чанартай тусламж үйлчилгээг эрхэмлэж төвийн бүсдээ тэргүүлнэ.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эмч мэргэжилтний ур чадварын хөгжлийг дээшлүүлж, хүн амд ээлтэй, тэгш, чанартай тусламж үйлчилгээг хүргэхэд оршино.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? +++ +++ Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах +++ Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх +++ Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх +++ Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх +++ Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх +++ Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх +++ Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх +++ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх +++ Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших +++ Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

“Responsibility-16” Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрллөө.

DSC08765

Хэрэгэлэгчдэд үзүүлж байгаа Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудалд  судалгаа, шинжилгээ хийж, нотолгоонд суурилсан үйлчилгээг зохион байгуулах, эмч, мэргэжилтнүүдийн эрдэм, шинжилгээ судалгааны арга зүй, чадавхийг дээшлүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү Эрдэм шинжилгээний бага хуралд Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, Сум, өрхийн эрүүл мэндийн төв, Хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн байгууллагуудаас нийт 12 илтгэгч оролцсон. 

 

ЭМГ-ын ХШҮМХ-ийн дарга С.Сүнчин Хурлыг удирдан зохион байгуулагчаар ажилласан бөгөөд илтгэлийг дараах комиссын бүрэлдэхүүн шалгарууллаа.

  • Б.Мэндхүү /Ph.D/ АУҮИС-ийн Анагаахын сургуулийн багш
  • О.Отгонтогоо /Ph.D/ АУҮИС-ийн Анагаахын сургуулийн эм зүйн тэнхмийн багш
  • М.Оюун /Ph.D/ АУҮИС-ийн Анагаахын сургуулийн НЭМ-ийн тэнхимийн эрхлэгч
  • Б.Баясгаланмөнх Докторант. АУҮИС-ийн Анагаахын сургуулийн ТДСА-ны дарга

I –р байранд: Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн их эмч С.Оргил, Б.Мөнхзаяа, Д.Батмөндөх нарын “Тосгуурын жирвэлзэх хэм алдагдал болон тархины шигдээсийн үеийн тромбоэмболийн эрсдлийг CHA2DS2-VASc оноогоор үнэлсэн дүн” сэдвээр

DSC08757

 

II –р байранд:Нэгдсэн эмнэлгийн Эмгэг судлаач их эмч Х.Буяандэлгэрийн “Ходоодны хорт хавдарын эмгэг судлалын оношилгооны асуудал” сэдвээр

DSC08753

III –р байранд: Нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Мөнхзаяа, Ц.Тэмүүжин, С.Оргил нарын “Мон-HP уреаза тестээр хеликобактерийн халдварыг илрүүлсэн дүн”

Тусгай байранд: Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн их эмч Б.Батхишиг, Э.Нямбаатар,  Д.Энхбаатар нарын “Орон нутгийн эмнэлэгт өвдөг түнхний хиймэл үе солих мэс заслыг нэвтрүүлэх нь”

Тусгай байранд: Цээнэ эмнэлгийн менежер Б.Наранцацралын “Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны манлайлалд хийсэн судалгаа”

Тус тус байр эзэллээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцсон нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье