АЛСЫН ХАРАА

Хүнлэг энэрэнгүй харилцаа, чанартай тусламж үйлчилгээг эрхэмлэж төвийн бүсдээ тэргүүлнэ.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эмч мэргэжилтний ур чадварын хөгжлийг дээшлүүлж, хүн амд ээлтэй, тэгш, чанартай тусламж үйлчилгээг хүргэхэд оршино.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? +++ +++ Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах +++ Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх +++ Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх +++ Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх +++ Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх +++ Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх +++ Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх +++ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх +++ Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших +++ Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ "ХАВДРЫН ЭСРЭГ 14 ХОНОГИЙН АЯН ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА

0-2016-11-04  650x496Хавдар судлалын үндэсний төвийн 2016 оны 10 сарын 25-ны өдрийн 1/964 “Аян зохион байгуулах тухай” албан бичгийн удирдамж,  төлөвлөгөөг чиглэл болгон 2016 оны аян “Хөх умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг эрчимжүүлье” уриан дор Дархан –уул аймгийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс 4 зорилтын хүрээнд 11 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн эрчимжүүлэн ажиллаж байна.

  •  “Хорт хавдраас урьдчилан сэргийлье, хавдраас сэргийлэх энгийн 7 алхам, Хах умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье, эрт илрүүлгийн ач холбогдол” сэдвүүдээр Аймгийн ЗДТГ, Хаан банк, Ерөнхий боловсролын 1-р сургууль, Дархан Нэхий ХК, Ус цаг уур орчин шинжилгээний алба, Дархан Сэлэнгийн цахилгааны түгээх сүлжээ ХХК, Хүнс хөдөө аж ахуйн газар, Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК, Гаалийн газар зэрэг 10 байгууллагуудын 496 албан хаагчдад сургалт хийлээ.

20161114 125732 800x450

CAM11850 800x600

CAM11936 800x600

Мэдээлэл бэлтгэсэн:

НЭМ мэргэжилтэн  Б. Сарнайцэцэг

Хавдрын хөтөлбөрийн зохицуулагч  Ч. Эрдэнэчимэг