АЛСЫН ХАРАА

Хүнлэг энэрэнгүй харилцаа, чанартай тусламж үйлчилгээг эрхэмлэж төвийн бүсдээ тэргүүлнэ.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эмч мэргэжилтний ур чадварын хөгжлийг дээшлүүлж, хүн амд ээлтэй, тэгш, чанартай тусламж үйлчилгээг хүргэхэд оршино.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? +++ +++ Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах +++ Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх +++ Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх +++ Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх +++ Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх +++ Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх +++ Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх +++ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх +++ Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших +++ Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

Эрүүл мэндийн газар эрүүл чиглэлээр хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудыг хүлээн авч зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

IMG 2385 640x279     Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс 2017 оны 12 сарын 22-ны өдөр эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажилладаг төрийн бус (холбоо, нийгэмлэг, хүмүүнлэгийн) 20 байгууллагуудын 75 удирдах ажилтан, төлөөллүүдийг хүлээн авч, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Зөвлөлдөх уулзалтанд Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхбаатар, Хяналт шинжилгээ үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга Л.Отгондулам, Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга С.Энхжаргал нар оролцож, нээлтийг Эрүүл мэндийн газрын дарга нээн үг хэллээ.

IMG 2362 640x427     

Зөвлөлдөх уулзалтаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Халдварт болон халдварт бус өвчний өнөөгийн байдал, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн Дархан-Уул аймаг дахь төслийн танилцуулга, үйл ажиллагаа, Аймгийн Хараагүйчүүдийн холбооны таницуулга, үйл ажиллагаа, Аз жаргалын эрэлд ТББ-ын танилцуулга, үйл ажиллагаа, Настан клубын танилцуулга, үйл ажиллагаа, Эмэгтэйчүүдийн итгэл найдвар холбоо ТББ-ын танилцуулга, үйл ажиллагаа талаар илтгэлүүд тавигдсан. Санал асуулга, хэлэлцүүлгийн үеэр хамтран ажиллах олон санал санаачлагууд гарган, 2018 оноос хамтын гэрээ хэлэлцээр хийн, төлөвлөгөөний дагуу ажиллахаар боллоо. Идэвхи зүтгэл гарган бусдыгаа манлайлан ажилласан төрийн бус байгууллагуудад “Өргөмжлөл” олгов.

IMG 2340 640x427

 26063130 1301226789982623 1812056737 o 640x360

Мэдээлэл бичсэн:

НЭМ мэргэжилтэн Б.Сарнайцэцэг