АЛСЫН ХАРАА

Хүнлэг энэрэнгүй харилцаа, чанартай тусламж үйлчилгээг эрхэмлэж төвийн бүсдээ тэргүүлнэ.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эмч мэргэжилтний ур чадварын хөгжлийг дээшлүүлж, хүн амд ээлтэй, тэгш, чанартай тусламж үйлчилгээг хүргэхэд оршино.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? +++ +++ Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах +++ Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх +++ Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх +++ Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх +++ Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх +++ Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх +++ Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх +++ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх +++ Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших +++ Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

“Нийгмийн хөгжилд сайн дурынхны оролцоо“ сэдэвт уулзалт боллоо

IMG 2492 800x533      “Нийгмийн хөгжилд сайн дурынхны оролцоо” сэдэвт уулзалтыг Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв 2018 оны 12 сарын 21-ны өдөр Өрхийн эрүүл мэндийн төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Улаанзагалмайн хорооны сайн дурын ажилтануудыг оролцуулан зохион байгуулж ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл нээж үг хэллээ.  НЭМТ-ийн дарга С.Энхжаргал сайн дурын ажилтануудын хамтын ажиллагаа, нийгмийн эрүүл мэндийн бодлого, цаашид хамтран ажиллах талаар танилцууллаа.

IMG 2391 800x533 

     Сайн дурын ажилтанууд харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох, цаашид идэвхтэй хамтран ажиллах, үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглүүлж, Аминхолбоо өрхийн ЭМТ-ийн сайн дурын ажилтан Б.Дашзэвэг, Монголын сүрьеэтэй нийгэмлэгийн сайн дурын ажилтан С.Наранцэцэг, УЗХ сайн дурын ажилтан Х.Оюунцэцэг нар мэдээлэл хийлээ. НЭМТ-ийн Халдварт бус өвчнөөс сэргийлэх хөтөлбөрийн зохицуулагч их эмч Ч.Мөнхцэцэг “Халдварт бус өвчний өнөөгийн байдал”, ЭМСС арга зүйч Ж.Наранцэцэг нар сайн дурын ажилтануудын хамтын ажиллагааны талаар танилцуулсан.

       Оролцогчид 4 багаар ажиллаж 2018 онд сайн дурын ажилтанууд хийх ажлынхаа төлөвлөлтийг гаргалаа. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэн хамтран ажилласан уулзалтанд оролцсон нийт сайн дурын ажилтануудыг урамшууллаа.

IMG 2446 800x533      

  Мэдээлэл бичсэн: НЭМТ-ийн ЭМСС хариуцсан арга зүйч Ж.Наранцэцэг