АЛСЫН ХАРАА

Хүнлэг энэрэнгүй харилцаа, чанартай тусламж үйлчилгээг эрхэмлэж төвийн бүсдээ тэргүүлнэ.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эмч мэргэжилтний ур чадварын хөгжлийг дээшлүүлж, хүн амд ээлтэй, тэгш, чанартай тусламж үйлчилгээг хүргэхэд оршино.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? +++ +++ Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах +++ Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх +++ Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх +++ Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх +++ Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх +++ Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх +++ Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх +++ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх +++ Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших +++ Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

“ЧИМХ ДАВС –ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД” ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

IMG 3324 800x533Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс санаачлан “Чимх давс-Таны эрүүл мэндэд” зорилтот бүлгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг ”Жигүүр цогцолбор сургуультай хамтран 10 сарын 4 өдрөөс 12 сарын 27 өдөр хүртэл 3 сарын хугацаанд 1-5 ангиудын сураагчид, багш ажилчид, сургуулийн цайны газрын хоол, цайны давсыг бууруулах зорилгоор хэрэгжүүллээ. 2017 оны 12 сарын 27-ны өдөр болох өнөөдөр уг хөтөлбөрийн хаалтын арга хэмжээг зохион байгуулж,  хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлэхэд багш ажилчид, эцэг эхчүүд, сурагчдыг татан оролцуулж, дэмжин ажилласан Жигүүр цогцолбор сургуулийн хамт олонд талархан “Өргөмжлөл“ олгов.

 

IMG 3319 800x533Хөтөлбөрийн хүрээнд Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлье-Давсны хэрэглээг бууруулья сэдвээр сургалтыг давхардсан тоогоор 204 багш ажилчид, 1-5 бүлгийн сурагчдын 586 эцэг эхчүүдийг хамруулан зохион байгуулсан байна. Японы давсны хэмжээг тодорхойлох аппаратаар 34 багш ажилчид, 1-5 ангиудын 24 бүлгийн 377 сурагчдын гэрийн хоол, цайны давсыг тус тус хамжихэд 38 сурагчид буюу тус хөтөлбөрт хамрагдсан сурагчдын 10% давс ихтэй цай, хоол хэрэглэж байна. Харин сурагчдын гэрийн цай, хоолны давсны хэрэглээ өндөр байгааг харуулж байна. Эцэг эхчүүдэд  Давсны хэрэглээг бууруулах талаар эцэг эхчүүдийн мэдлэг хандлагыг өөрчлөх зан үйлийг төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Сургуулийн цайны газар болон багш ажилчдын давсны хэрэглээ хэвийн хэмжээнд байна.  Хөтөлбөрийн хаалтын арга хэмжээнд 69 багш ажилчид, сурагчид, эцэг эхчүүд, Нийгмийн эрүүл мэндийн төвийн 18 эмч, арга зүйч нар ний 87 хүн оролцлоо.

IMG 3338 800x533

 

Мэдээ бичсэн: НЭМ мэргэжилтэн Б.Сарнайцэцэг