Улсын болон аймгийн эрүүл мэндийн дэмжигч байгууллагууд, эрүүл мэндийн зөвлөлтэй байгууллагууд нийт 35 байгууллагуудын 40 удирдах ажилтан, мэргэжилтнүүдийг хүлээн авч, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтанд Эрүүл мэндийн газрын дарга, АЗДТГ-ын НБХ-ийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцлоо.
Уулзалтанд аймгийн Халдварт болон халдварт бус өвчний өнөөгийн байдлыг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс танилцуулан, оролцогч Улсын эрүүл мэндийг дэмжигч байгууллага болох Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК, аймгийн эрүүл мэндийг дэмижгч байгууллага болох Ерөнхий боловсролын Оюуны-Ирээдүй цогцолбор сургууль, Эрүүл мэндийн зөвлөлтэй байгууллагууд болох Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, 10-р цэцэрлэг зэрэг байгууллагууд эрүүл мэндийг зөвлөлийн үйл ажиллагаануудын талаар мэдээлэл хийн, Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах саналын хамт танилцууллаа. Оролцогч байгууллагуудын төлөөлөлүүд хамтран ажиллах санал, сонирхсон асуултуудыг эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад тавьж, харилцан ярилцсан. Оролцогч байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд цаг үеэ олсон оны эхнээс бидний саналыг сонссон, хэрэгцээнд тулгуурласан харилцан туршлага судалсан, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх ач холбогдолтой уулзалт болж байна гэж онцоллоо. Байгууллагууд удирдах ажилтан, мэргэжилтэнүүд хамтран ажиллах гэрээ болон саналыг 1 сарын 15 дотор ирүүлэхээр боллоо. 2017 онд сайн ажилласан бусдыгаа манлайлсан байгууллагуудыг урамшуулан “Өргөмжлөл” олгов.
Мэдээ бичсэн: НЭМ мэргэжилтэн Б.Сарнайцэцэг