Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? +++ +++ Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах +++ Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх +++ Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх +++ Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх +++ Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх +++ Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх +++ Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх +++ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх +++ Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших +++ Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

ёс зүйн танилцуулга

МЭНДЧИЛГЭЭ

        Дархан-Уул  аймгийн Эрүүл мэндийн газрын  дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны цахим хуудсаар зочилж буй эрхэм Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

     Эрүүл мэндийн газрын дэргэдэх  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо нь:Орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагууд болон байгууллагын түвшинд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар шийдвэр, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага юм.

   Салбар хорооны зорилго нь:Орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагууд болон байгууллагын түвшинд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйнхэм хэмжээнийг мөрдүүлж, хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад  оршино.

      Мэргэжлийн онцлогтой холбоотойгоор тухайн мэргэжлийн хүмүүсийн дагаж мөрдөх ёс зүйн зарчмуудыг тусгасан дүрэм, хэм хэмжээнүүдийн нэг нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ юм. 

     Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ нь дараахь үндсэн зарчимд тулгуурладаг.

-  Эмнэлгийн мэргэжилтэн, үйлчүүлэгчийн хоорондын харилцаа нь тэдний харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр тулгуурлах,

-  Эмнэлгийн мэргэжилтнүүд бие биенээ хүндэтгэн, хамтран ажиллах, ур чадварын хувьд чөлөөт шударгаар өрсөлдөх,

-  Нийт хүн амын эрүүл энх, сайн сайхны төлөө хувь хүн, гэр бүл, төрийн болон төрийн бус байгууллагууд зэрэг бүх талуудтай хамтран ажиллах. 

    Аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо, аймгийн  нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дэргэд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороод ажиллаж байна.

    Эмнэлгийн мэргэжилтнүүд, олон нийт Та бүхэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой хууль эрх зүйн акт, холбогдох мэдээллүүдийг энэхүү вэб хуудаснаас үзэх боломжтой. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авахыг хүсвэл ЭМГ-ын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо болон хэсгийн хороодод хандана уу.

Та бүхнийг хүндэтгэсэн:

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРООНЫ ДАРГА

Г.ЭНХТУЯА

 

Эрхэм зорилго

     Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг төлөвшүүлэн, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгон, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах

Баримтлах зарчим:

  • Тэгш эрх
  •  Хууль, шударга ёс
  •  Нууцыг хадгалах
  •  Хараат бус байх
  • Төрийн байгууллагууд

Чиг үүрэг

Салбар хороо нь дараах үндсэн чиг үүрэгтэй:

- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилт, хэсгийн хороодын үйл ажиллагаанд хяналт тавих;

- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалтын үйл явцыг зохион байгуулах, хяналт тавих;

- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрлийг ирүүлж, хянаж, шийдвэрлэх

Хамтрагч байгууллагууд

       ЭМГ-ын  дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар  хороо нь:

-       ЭМСЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо

-       ЭМСЯ-ны Ёс зүйн мэргэжлийн салбар зөвлөл

-       Эрүүл мэндийн хөгжлийн төв

-       Аймгийн төрийн албаны зөвлөл

-       Аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтэс

-       Мэргэжлийн хяналтын газар

-       Төрийн үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагууд

  • Төрийн бус байгууллага, аж ахуй нэгж

-       Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд

-       Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг

-       Мэргэжлийн нийгэмлэгүүд

  • Олон улсын байгууллага

-       Дэлхийн зөн ОУБ

-       Солонгосын Үндэсний Их Сургуулийн Raphello төсөл

Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо

Танилцуулга

      Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар  хорооны бүрэлдэхүүнд эмнэлгийн мэргэжилтэнүүд, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, хууль, эрх зүй, эвлэрүүлэн зуучлагч, үйлчлүүлэгчийн төлөөлөл  багтдаг болно.

      Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2015.08.03-ний өдрийн 19 тоот тогтоолоор Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дарга, гишүүдээр дараах 9 мэргэжилтэн томилогдон ажиллаж байна.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн  салбар хорооны бүрэлдэхүүн

Овог, нэр

Ажлын хаяг, албан тушаал

Боловсролын зэрэг, мэргэжлийн зэрэг

1.            

Дарга

Г.Энхтуяа

Эрүүл мэндийн газрын чанар, аюулгүй байдал  хариуцсан мэргэжилтэн

АУ-ны магистр

Удирдахуйн ухааны магистр

Нийгмийн удирдлагын бакалавр

Удирдлагын ахлах зэрэг

2.            

Орлогч дарга

В.Шаравжамц

Эрүүл мэндийн газрын хүүхдийн ТҮ хариуцсан мэргэжилтэн

АУ-ны магистр

Хүүхдийн эмчийн

тэргүүлэх зэрэг

Клиникийн профессор

3.            

Гишүүд

С.Сүнчин

Эрүүл мэндийн газрын ХШҮМХэлтсийн дарга

Шүүхийн шинжээч эмчийн тэргүүлэх зэрэг

4.            

Б.Эрдэнэчимэг

Эрүүл мэндийн газрын хуулийн мэргэжилтэн

Эрх зүйн бакалавр

5.            

М.Энхцэцэг

“Өлзий Амгалан” эмийн сангийн эрхлэгч

Бизнесын удирдлагын бакалавр

Эм зүйчийн ахлах зэрэг

6.            

М.Эрдэнэцэцэг

Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн сувилагч

Сувилахуйн арга зүйч

бакалавр

Сувилахуйн тэргүүлэх зэрэг

7

Ч.Даваахүү

Аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга

Хоол үйлдвэрлэлийн магистр, зөвлөх зэрэг

8

Н.Саранцэцэг

Дархан-Өргөө сургуулийн дэд захирал

Боловсрол судлалын ухааны магистр

 

Нарийн бичгийн дарга

     

9.            

Х.Отгонбаяр

Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн

Хүнс судлалын ухааны бакалавр

Төрийн удирдлагын бакалавр

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭМГ-ЫН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРООНД ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХЭЭР ЗАРЛАЖ БАЙНА. (2)

Нэг. Нийтлэг зүйл:

       Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 92-р тушаалаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны дүрмийг шинэчлэн баталсны дагуу шинээр салбар хорооны гишүүнийг сонгохоор зарлаж байна.

     Салбар хорооны гишүүнээр ажиллах иргэн нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дүрмийн 3.7-д заасан шалгуурыг хангасан байна.Үүнд:

Үзүүлэлт

Тавигдах шаардлага

Мэргэжил

- Анагаах ухаан

- Эрх зүй, хүний эрх

- Нийгмийн ухаан

- Сэтгэл судлал

Мэргэшил

-Хүний эрх, ёс зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй

Туршлага

  1. Тухайн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжил нэгтнүүд, үйлчлүүлэгчдийн дунд нэр хүндтэй
  2. Ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан буюу ажиллаж байсан туршлагатай байх
  3. Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй
  4. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой

/эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан бол давуу тал болно./

Хоёр: Бүртгэл:

  • Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/
  • Өргөдөл
  • Боловсролын диплом болон эрдмийн зэргийг нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалтанд хамрагдсныг нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт /Эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан./
  • Иргэний цахим үнэмлэхийн хуулбар
  • Ажилласан жилийг тооцох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

Дээрхи баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

ЛАВЛАХ УТАС:: 70374157, 99653563 /Г.ЭНХТУЯА/