Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? +++ +++ Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах +++ Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх +++ Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх +++ Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх +++ Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх +++ Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх +++ Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх +++ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх +++ Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших +++ Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

Төсөл хөтөлбөрүүд

Эрүүл мэндийн байгууллагуудад улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөлүүд

Төслийн  нэр

Хэрэгжилт

Санхүүжилт

Биелэлтийн хувь

Улсын төсвөөр хэрэгжиж байгаа төслүүд

1

1.1 “Мобайл технологи нэвтрүүлэх” төсөл

Хонгор суманд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” зорилгоор ДЭМБ-аас Мобайл ЭХО, ЭКГ, Даралтны аппарат, хепатит В, С вирус БЗХӨ, холестерин, сахарын түргэвчилсэн оношлуураар хангагдаж 502 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийгдсэн байна. Үүнээс сахар, холестерин-416, хеликобактер 107 илэрсэн.

ДОХ, тэмбүү 107 шинжилгээ хийгдсэнээс 3 тэмбүү илэрсэн. В вирус-42, С вирус-58 В,С хавсарсан-2 илэрсэн. Артерийн даралт ихсэх өвчтэй 26 хүнийг хяналтанд авсан. Чихрийн шижин өвчтэй 1 илэрсэн өвчтөнг өрхийн эмчийн хяналтанд авсан.

31 сая

50%

2

Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр -5 төсөл

1. 2016.05.04-ний өдөр Интерсайнс ХХК-аас 22 нэр төрлийн 474,781,160 төгрөгний тоног  төхөөрөмж дагалдах хэрэгслийн хамт
2. 2016.05.16-ний өдөр Топика ХХК 10 нэр төрлийн 35.047.661төгрөгний тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн хамт
3. 2016.04.27 –ний өдөр Глобал телеком ХХК 8 нэр төрлийн 26.716.049 төгрөгний тоног төхөөрөмжийг , дагалдах хэрэгслийн хамт
4. 2016.05.10-ний өдөр Медимпекс интернэшнл ХХК-аас  донорт хийгдэх шинжилгээний лабораторийн 18 нэр төрлийн 143.215.995 төгрөгний тоног төхөөрөмжийг , дагалдах хэрэгслийн хамт  нийт 51 нэр төрлийн 101 ширхэг 679.760.865 төгрөгний  тоног төхөөрөмжийг  хүлээн авч  ажлын байрандаа ашиглалтын сургалтанд хамрагдаж   тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж байна.

679 сая   төгрөг

100%

Орон нутгийн төсвөөр хэрэгжиж байгаа төсөл

3

Шилэн эмнэлэг төсөл/хөтөлбөр

Аймгийн эдийн засаг нийгмийн 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн дэд бүтэцийн бодлогын чиглэлээр хэрэгжих хөтөлбөр төслийн сонгон шалгарууцлалтанд тэнцэж "Шилэн эмнэлэг "төсөл хэрэгжиж эхлээд байна . Төслийн  хэрэгжүүлэх ажлын хүрээнд 4 зорилт дэвшүүүлэн тавьсаны эхний буюу 1-р багцыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх төслийн зардал 26.100.000 төгрөгний санхүүжилтын батламж аваад үүний дагуу  2017 оны 09 сарын 01 хүртэл хэрэгжүүлэхээр хийгдэх ажлын төлөвлөгөө гарган ажлаа эхлүүлээд байна.

2017 оны сүүлийн хагас жилд хэрэгжинэ.

66 сая

10%

4

“Умайн хүзүүний өмөнгийн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт” төсөл

“Умайн хүзүүний өмөнгийн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт” төслийн хүрээнд Гэрэлтэй өрхийн эрүүл мэндийн төвд   эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, хаалт, сувилагчийн тэргэнцэр, сандал, гэрийн яаралтай тусламжийн цүнх нийт 5 төрлийн тоног төхөөрөмж өгснөөр эмэгтэйчүүдийн үзлэг, эсийн шинжилгээний үзлэгийн тоо, чанар сайжирсан.

  1 сая

100%

Гадаадын зээл тусламжаар  хэрэгжиж байгаа төслүүд

5

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төсөл

Азийн Хөгжлийн Банк, Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд Нэгдсэн Эмнэлэгийн  цусны салбар төв нь “ Жишиг  төв” болсонтой холбогдуулан 51 нэр төрлийн 101 ширхэг 679,760,865 төгрөгний  тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн хамт хүлээн  авсан.   110,8 м  талбайтай  8  өрөө байранд 48, сая төгрөгний  засвар  хийгдсэн.

48 сая төгрөг

100%

6

Рафелло хүний нөөц болон эмнэлзүйн төсөл

Хүний нөөцийн сонгон шалгаруулалтанд Солонгосын Raphello International байгууллагын төслийн хүрээнд

  • Гүйцэтгэлийн менежмент
  • Сургалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй

2 удаагийн сургалтаар нийт 16 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.

Тус сургалтаас  “Сонгон шалгаруулалтын журамд шинээр зан төлөвийн тест авах үе шат”-ыг шинээр нэмж  тусгасан.

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Сөүлийн Үндэсний их сургууль, Рафаэл Интернэйшнл байгууллагын “Мэргэжилтнийг тасралтгүй хөгжүүлэх” төслийн хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээний эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах эмнэл зүйн сургалт явагдаж,зүрхний цахилгаан бичлэг, Рентген оношлогоо, Лабораторийн сургалтуудыг  зохион байгуулж, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн 100 гаруй эмч мэргэжилтнүүд хамруулсан. Сургалтын сургагч багшаар АШУҮИС-ийн багш Н.Батэрдэнэ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Э.Ариунгоо зэрэг төслийн хүрээнд сургагч багшаар бэлтгэгдсэн багш нар ажиллаж, эмч нарт эмнэлзүйн сургалтыг явуулж, мэдлэг чадвар дээшилсэн.

 

100%

7

Эх нярайн тусламжинд зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх” төсөл

 Люксембургийн  Их  Гүнт  улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа Зүрх судасны төв “Эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжил МОН/005” төслийн өвлийн ээлжит сургалтанд 3 эмч хамрагдсан.

Тус төслийн хүрээнд Амьсгалын СРАР аппарат буюу автомат дуслын шахуурга  2016.12.24 нд 5,9 сая төгрөгөөр  нийлүүлэгдсэн .

Энэхүү аппарат нь  дутуу төрсөн, амьсгал хямралын гачаалтай нярайг амьсгал хямралаас гаргах, уушгийг тэлэх, амьсгалахад нь туслах зориулалттай.

Амьсгалын СРАР аппарат нь нярайн амьсгалыг эерэг даралтаар удирдсанаар нярайн амьсгал хямралаас гаргадаг.  1000-1500 гр жинтэй, дутуу төрсөн, уушигний хөгжлийн дутмагшилтай нярайд хэрэглэхэд илүү тохиромжтой .Нийт дутуу төрсөн 8 нярайг амьсгалын СРАР эерэг даралтаар амьсгал удирдаад байна

5,9 сая

100%

8

Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төсөл

“Удирдах ажилтаны манлайлал” зөвөлгөөнд    Дархан-Уул аймгийн 150  удирдах  ажилтнуудад   ХДХВ/БЗДХ, Сүрьеэгийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллгааанд татан оролцуулах, мэдлэг хандлага, хамтын ажиллагааг  сайжруулах зорилгоор  зохион байгуулсан.

-НҮЭМ-ийн мэдлэг, бэлгийн аюулгүй зан үйлийг эзэмшүүлэх, нөхөн үржихүйн асуудлаар хариуцлагатай зөв шийдвэр гаргах, сонголт хийхэд туслах чадвартай эмч эмнэлгийн мэргэжилтэнг бэлдэх сургалтыг нийт өрх сумдын ЭМТ, НЭ-н 50 эмчийг хамруулан  хийсэн.

- Үе тэнгийн 10 сургагч багшийн үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд давхардсан тоогоор 12 ЕБС,их дээд сургуулиудад 14 удаагийн  сургалтыг хамтран амжилттай зохион байгуулж 700 сурагч оюутнуудыг сургалтанд хамруулж ,сургалтын материал гарын авлага 500 ширхэг, зорилтот бүлгийн хүн ам, оюутан залууст нийт 3024 ширхэг бэлгэвчийг тараасан.

Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийн хүрээнд   3.7 сая төгрөгний эм тариа,эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис  нийлүүлэгдсэн

8,4 сая

100%

9

Глобал сан, Монголын Сүрьеэгийн  нийгэмлэгтэй хамтарсан төсөл

МСЭМХ,АЗДТГ, ЭМГ,НЭМА хамтран “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” уулзалт хэлэлцүүлгийг бүх сум, багийн засаг дарга, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-н удирдлагууд, сум болон сүрьеэгийн бүх эмч мэргэжилтнүүдэд зохион байгуулж, 75 хүн оролцуулсан.

Сайн дурын 18 идэвхтэн ажиллаж , эмэнд мэдрэг сүрьеэгийн эмчилгээнд-112, олон эмэнд дасалтай-34 байна.

Өрх сумдаас 16 хүний сорьц тээвэрлэсэн байна.

83.9 сая

100%

10

“Халдварт бус өвчний судалгааны ажил” төсөл

Япон улсын Мито Сайсэйкай эмнэлэгтэй хамтран  “Дархан-Уул аймгийн  жирэмсэн эхчүүдийн цусны даралт ихсэх өвчнийг шээсний Кочинин тодорхойлох дагавар судалгаа”-г гэр бүлийн 500 хосод  6 сарын турш  хийж,  20-35 насны жирэмсэн эхүүдийн шээсэн дахь тамхины нөлөөнөөс үүсдэг Кочигений хэмжээг тодорхойлсон. Мөн тус эмнэлгийн туршлагаар “Чихрийн шижин өвчний хүндрэлээс сэргийлэх хөлний арчилгаа” стандартыг хэрэгжүүлж, буланг байгуулан 410  хүнд үйлчилж, чихрийн шижингийн үеийн хөлний үзүүр үхжих хүндрэлээс 90% урьчилан сэргийлж байна.

 

100%

11

Шувууны томуугийн төсөл

Япон улсын засгийн газрын дэмжлэгээр Токио хотын халдварт  өвчний үндэсний хүрээлэнгийн ДЭМБ-н томуугийн лавлагаа төвөөс нийлүүлж буй молекул биологийн оношлогооны тоног төхөөрөмж / Бодит хугацааны полимерны гинжин урвалын машин / 2017.01.19-нд Дархан уул аймгийн лабораторид хүлээлгэн өгсөн. Суралтанд тасгийн эрхлэгч Б.Бямба-эрдэнэ, лаборант П.Эрдэнэ-Очир нар хамрагдсан.
Дээрхи аппаратаар нийт 46  хүнд 4 төрлийн шинжилгээ хийсэн. 23 хүнд H3N2 вирус илэрсэн.

37.9 сая төгрөг

100%

12

Нярайн түнхний үений дутуу хөгжил, мултралыг хэт авиагаар эрт оношлох, мултралаас сэргийлэх” төсөл

Швейцарь Монгол эмч нарын хамтарсан “Нярайн түнхний үений дутуу хөгжил, мултралыг хэт авиагаар эрт оношлох, мултралаас сэргийлэх” төслийн хүрээнд 2016.09.24 нд Дархан-Уул аймагт түнхний эхо аппарат нийлүүлэгдсэнээр төрсөн нярай бүрийг түнхний үений эхогоор оношлох, өвчлөлийг эрт илрүүлэх боломжтой боллоо.
2017 онд 614 нярайн түнхний үеийг хэт авиагаар шинжл
эхэд:
 1-р хэлбэр буюу эрүүл -432
2-р хэлбэр буюу эрүүл эмгэгийн зааг – 165
3-р хэлбэр буюу түнхний үений дутуу хөгжилтэй -17 илэрсэн.
   2, 3-р зэрэгтэй  нярайд өвөрмөц асаргаа сувилгаа, байрлал, эмийн эмчилгээ, хяналт, давтан үзлэг хийж эмчилж, эрүүлжүүлж мултарлаас урьдчилан сэргийлж байна.
Түнхний үений дутуу хөгжил” 3-р зэрэгтэй 1 нярайг зориулалтын уян дөрөөвчөөр эмчилсэнээс эдгэрэлт 100%-тай байна. Давтан үзлэгт давхардсан тоогоор 156 нярайд хийгдсэн.

Хэт авиан ЭХО аппаратаар оношлогдсон нярай бүрийн түнхний баруун, зүүн үений зургийг 3 цэгт хэмжээсээр хэмжиж 4% зураг авч оношийг баталгаажуулан тавьдаг.  ЭХЭМҮТөв гадаад харилцааны хэлтэс рүү доктор Баялаг, доктор Мөнхтулга нартай холбогдож “Hip Screen Smopp” программаар дамжуулалт хийж хүүхэд бүр дээр зөвлөгөө авч оношоо үнэлүүлж ажиллаж байна.

40,0 сая

100%

13

МОN-005 Зүрх судасны төв,эх нярайн эрүүл мэндийн өргөжил төсөл

Төслийн хүрээнд зохион байгуулагдсан Зүрх судасны өвлийн конференцод зүрх судасны 3 эмч хамрагдсан.ШУГТЭ-н Зүрхний архаг дутагдлын багтай 2017 онд хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний хүрээнд зүрхний архаг дутагдалтай өвчтөний хяналтын дэвтрийг тарааж хөтөлж эхэлсэн .Мөн дотрын тасагт 2017 оны 05 сарын 15наас  08 сарын 15 хүртлэх зүрхний архаг дутагдлын улмаас хэвтсэн өвчтөнүүдийн судалгааг хамтран хийж байна . Судалгааны дүнг намрын үндэсний конференцод танилцуулна . Зүрхний хиймэл хавхлага суулгуулсан өвчтний цусны бүлэгнэлтийг  үзэх INR түргэвчилсэн оношлогооны аппаратыг 96 тесттэй нь хамт хүлээлгэн өгсөн . Энэ аппаратаар хиймэл хавхлагатай 5 хүний цусны бүлэгнэлтийг байнга үзэж хянаж байна

1520 евро буюу 3,5 сая

90%