Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? +++ +++ Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах +++ Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх +++ Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх +++ Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх +++ Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх +++ Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх +++ Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх +++ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх +++ Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших +++ Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

Дархан-Уул аймагт "Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэл" сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

udirdah zowlogoon2

ЭМЯ-наас 2013 оны үйл ажиллагааг дүгнэсэн гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуураар Дархан-Уул аймаг 11-р байр эзэлж, 73.3 оноогоор хангалттай гэсэн үнэлгээг авчээ.

Энэ нь нялхсын эндэгдлийг зорилтод түвшинд хүртэл бууруулаагүй, тархинд цус харвалтын нас баралтын түвшин өмнөх оноос өсч, аймгийн дунджаас өндөр үзүүлэлттэй гарсан, зохион байгуулалтын зарим асуудал шийдвэрлэгдээгүй зэрэгтэй холбоотой байсан юм.

Иймд аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөж, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэх, 2014 онд эрчимтэй шинэчлэл хийх удирдлага, зохион байгуулалтын бодлого чиглэлийг тодорхойлох, улмаар удирдлагуудын мэдлэг, ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэл” сэдэвт удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг энэ сарын 7-ны өдөр зохион байгуулав.

Read more...

ДАРХАН-УУЛ АЙМАГТ “PROMOTION -14” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО.

2014-03-17

 “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагаатай холбогдуулан эх, хүүхдийн эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээнд тулгамдсан асуудлуудад  нотолгоонд суурилсан судалгаа, шинжилгээ хийх, эмч, мэргэжилтнүүдийн эрдэм, шинжилгээ судалгааны арга зүй, чадавхийг дээшлүүлэхэд  зорилгоор  “PROMOTION -14” эрдэм  шинжилгээний  бага хурлыг  3-р сарын 14-ны өдөр зохион байгуулав.  Хуралд нярайн эндэгдлийн шалтгаан, хүүхдийн осол гэмтэл, жирэмсэн эмэгтэйчүүдийн цусны даралт ихдэх өвчин, умайн хавдрын шинжилгээ, том ургийн төрөлт, сурагчидын Рефракцийн эмгэг, хүүхдийн мэс заслын өвчлөл, хүүхдийн түргэн тусламж зэрэг эмнэл зүйн тусламж үйлчилгээтэй холбоотой сэдвүүд, эмэгтэйчүүдийн умайн хүзүү, хөхний хавдрын тухай мэдлэг хандлага, хооллох зан үйл, шүд цоорох өвчний тандалт, агаарын бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь  зэрэг нийгмийн эрүүл мэндийн сэдвүүдээр 13 илтгэл тавигдлаа.

Read more...