УРИА: МАНЛАЙЛАГЧДЫГ ХАЙЖ БАЙНА...
ТА Ч БАЙЖ БОЛНО.
ТҮҮХИЙГ БҮТЭЭНЭ.
СҮРЬЕЭГ ТЭГЛЭЕ.
Хүнлэг энэрэнгүй харилцаа, чанартай тусламж үйлчилгээг эрхэмлэж төвийн бүсдээ тэргүүлнэ.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эмч мэргэжилтний ур чадварын хөгжлийг дээшлүүлж, хүн амд ээлтэй, тэгш, чанартай тусламж үйлчилгээг хүргэхэд оршино.
УРИА: МАНЛАЙЛАГЧДЫГ ХАЙЖ БАЙНА...
ТА Ч БАЙЖ БОЛНО.
ТҮҮХИЙГ БҮТЭЭНЭ.
СҮРЬЕЭГ ТЭГЛЭЕ.
Дархан-Уул аймгийн ЭМГазраас “Антибиотик эмийн зохистой хэрэглээ” уриан дор зохиогдож буй эмийн санчдын нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 03 сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Антибиотик эмийн замбараагүй хэрэглээг зогсоох, эмийг жороор олгох, иргэдийн мэдлэг хандлагыг өөрчлөх талаар мэдээллүүдийг өгөх, эмийн сангийн статистик үзүүлэлт, эрсдэлийн үнэлэгээ, зөрчлийн тухай хууль болон хөнгөлөлттэй үнийн жороор олгодог эмийн журмыг чанаржуулах талаар илтгэл мэдээллүүд тавигдсан тус зөвлөгөөнд нийт 56 эмийн сангийн эрхлэгч, эм зүйч нар оролцлоо.
ЭМГ болон хувийн хэвшлийн эмийн сангуудын хооронд хамтран ажиллах гэрээний төслийг хэлэлцэж удахгүй гарын үсэг зурж баталгаажуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.
Зөвлөгөөнд оролцогчид үр дүнтэй, ач холбогдол өндөр сайхан үйл ажиллагаа болсонд талархалтай байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр баримтлаж байгаа бодлого, чиг хандлагын талаарх мэдээллээр хангах, “Үйлчлүүлэгч төвтэй” тусламж үйлчилгээг зохион байгуулахад бүх шатны удирдах ажилтны хүлээх үүрэг хариуцлагын талаар зөвлөлдөж, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 75 удирдах ажилтан оролцов.
Зөвлөгөөний нээлтэнд Аймгийн Иргэдийн Хурлын дарга Б.Эрдэнэбат, Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр зэрэг албан хүмүүс оролцож, талархалын үг хэлсэн ба эрүүл мэндийн салбарын 2017 оны үйл ажиллагаа, 2018 оны зорилт, гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал, эмийн бодлого, хүний нөөцийн сургалт, цаашдын чиг хандлага, нийгмийн эрүүл мэндийн зорилт, удирдах ажилтаны үүрэг хариуцлага, 2018 онд гүйцэтгэх онцлог үйл ажиллагаа зэрэг илтгэлүүд тавигдлаа. Мөн удирдах ажилтнууд Эрүүл мэндийн газартай үр дүнгийн гэрээ болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулав.
Зөвлөгөөний хоёр дахь өдөр Улаанбаатар хотод Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, “Мөнгөн гүүр” эмнэлэг, “Мөнхийн тун”, “Айвеко” эмийн үйлдвэрүүдийн удирдлага, зохион байгуулалт, үр дүнтэй хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг судлаж, танилцсан ба зөвлөгөөн бүх шатны удирдах ажилтнуудын хийж, бүтээх идэвхи урамыг сэргээсэн, цаашид гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлсон ач холбогдолтой үйл ажиллагаа болсонд оролцогчид өндөр сэтгэгдэлтэй байлаа.
Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар Дархан сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай энэ онд хамтран ажиллах гүйцэтгэлийн гурвалсан нэг жилийн хугацаатай гэрээг өнөөдөр /2018.02.26/ байгуулав. Аймгийн Засаг дарга С.Насанбат “Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй, тасралтгүй хүргэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах”-ыг анхааруулав. Дархан сумын хэмжээнд таван өрхийн эмнэлэгт 110 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.
Page 4 of 38