Кенги аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2 аймгийн найрамдалт хамтын ажиллагааны үр дүнд 2015-2017 онуудад Онцгой байдлын газар болон Эрүүл мэндийн газарт тусгай тоноглолт эмнэлгийн -3 автомашин, галын 2 автомашин бэлэглэж байсан билээ. Энэхүү автомашинууд Дархан-Уул аймгийн хүн амд үзүүлэх яаралтай тусламж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр үзүүлж байгаа юм.Тэгвэл энэ удаад Кенги аймгийнхан маань Эрүүл мэндийн газарт яаралтай тусламжийн 2 автомашин бэлэглэхээр хүрэлцэн ирсэн байна.
Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвөөс ахмадын аймгийн зөвлөгөөнийг зохион байгууллаа
Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ахмад мэргэжилтний залуу хойч үедээ зөвлөн туслах үйлчилгээг өргөжүүлэх, ахмадуудын нийгмийн хамгаалал, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох орчин нөхцлийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оныг аймгийн хэмжээнд “Ахмадын жил” болгон зарласан.
Эрүүл мэндийг дэмжигч болон эрүүл мэндийн зөвлөлтэй байгууллагуудтай 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжин ажиллана.
Улсын болон аймгийн эрүүл мэндийн дэмжигч байгууллагууд, эрүүл мэндийн зөвлөлтэй байгууллагууд нийт 35 байгууллагуудын 40 удирдах ажилтан, мэргэжилтнүүдийг хүлээн авч, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтанд Эрүүл мэндийн газрын дарга, АЗДТГ-ын НБХ-ийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцлоо.
“ЧИМХ ДАВС –ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД” ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс санаачлан “Чимх давс-Таны эрүүл мэндэд” зорилтот бүлгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг ”Жигүүр цогцолбор сургуультай хамтран 10 сарын 4 өдрөөс 12 сарын 27 өдөр хүртэл 3 сарын хугацаанд 1-5 ангиудын сураагчид, багш ажилчид, сургуулийн цайны газрын хоол, цайны давсыг бууруулах зорилгоор хэрэгжүүллээ. 2017 оны 12 сарын 27-ны өдөр болох өнөөдөр уг хөтөлбөрийн хаалтын арга хэмжээг зохион байгуулж, хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлэхэд багш ажилчид, эцэг эхчүүд, сурагчдыг татан оролцуулж, дэмжин ажилласан Жигүүр цогцолбор сургуулийн хамт олонд талархан “Өргөмжлөл“ олгов.
Page 5 of 38