Бага насны хүүхдийн нэмэгдэл хооллолт сэдвээр телевизийн шоу нэвтрүүлгийг зохион байгуулж, нэвтрүүлэгт НЭМТ-ийн Хүн амын хоол тэжээлийн хөтөлбөрийн зохицуулагч, хоолны технологич Т.Байгалмаа, Дархан-Уул аймгийн тогоочдын холбооны дарга Монгол улсын мастер тогооч В.Доржбаатар нар бага насны хүүхдийн хооллох дэглэмийг талаар зөвлөгөөг өгч, тэжээллэг зутан, элэгний котлет, луувангийн шүүс хэрхэн зөв бэлтгэх, хийх арга технологийг стандартын дагуу бэлтгэн үзүүллээ. Нэвтрүүлэгт Бага насны хүүхдийн онцлог, тэдний хооллолтонд эцэг эхчүүдийн анхаарал сэдвээр ЭМГ-ын Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, их эмч Д.Цэцгээ зөвлөгөө мэдээлэл өглөө.
“Хоол сургалтын төв”-д “Зөв хооллоё” телевизийн шоу нэвтрүүлгийн 2 дахь удаагийн дугаарт “Өсвөр насны хүүхдийн зөв зохистой хооллолт” сэдвээр бэлтгэлээ
Нийгмийн эрүүл мэндийн төвийн харьяа “Хоол сургалтын төв”-д “Зөв хооллоё” телевизийн шоу нэвтрүүлгийн 2 дахь удаагийн дугаарт “Өсвөр насны хүүхдийн зөв зохистой хооллолт” сэдвээр бэлтгэлээ.
2017 оны 12 сарын 1 өдөр “Зөв хооллоё” телевизийн шоу нэвтрүүлэгт “Өсвөр насны хүүхдийн зөв зохистой хооллолт” сэдвээр Аймгийн Тогоочдын холбоо, ЛХА телевиз хамтран Тахианы махан хулуутай шөл, Үхрийн махан амтат салат, нэрсний жүүс бэлтгэн үзүүллээ. Бэлтгэх арга, технологи, хоолны илчлэг, ккаль, өсвөр насны хүүхдийн хооллох дэглэмийн талаар зөвлөгөө мэдээллийг өгсөн. Мөн Өсвөр насны хүүхдийн онцлог, тэдний хооллолтонд эцэг эхчүүдийн мэдлэг хандлагын талаар мэргэжлийн эмч Б.Мөнхзул зөвлөгөөг иргэдэд хүргэлээ.
ХООЛ СУРГАЛТЫН ТӨВД “ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛЛОЁ” ТЕЛЕВИЗИЙН ШОУ НЭВТРҮҮЛЭГ ЭХНИЙ ДУГААРТ “ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ХООЛЛОЛТ” СЭДВЭЭР ЭХЭЛЛЭЭ
2017 оны 11 сарын 16 өдөр Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс “Хоол сургалтын төв”-д Чихрийн шижинтэй хүмүүст зориулсан эмчилгээний хооллолт сэдвээр телевизийн шоу нэвтрүүлгийг зохион байгуулж, нэвтрүүлэгт НЭМТ-ийн Хүн амын хоол тэжээлийн хөтөлбөрийн зохицуулагч, хоолны технологич Т.Байгалмаа, Дархан-Уул аймгийн тогоочдын холбооны тэргүүлэгч Монгол улсын мастер тогооч В.Доржбаатар нар Чихрийн шижинтэй хүмүүст зориулсан эмчилгээний хоол болох Вандуйны зутан шөл, цэцэгт байцаатай тахианы махан хуурга, алимтай хүрэн манжингийн шүүс хэрхэн зөв бэлтгэх, хийх арга технологийг стандартын дагуу бэлтгэн үзүүллээ.
Дархан-Уул аймагт “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн төлөө салбаруудын хамтын ажиллагаа” аймгийн зөвлөгөөн зохион байгууллав.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3-р сарын 07-ны өдрийн 78 дугаар тогтоолоор “Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 13-ны өдрийн А/358 дугаар тушаалаар “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батласан ба үүний дагуу Дархан-Уул аймгийн “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 2017-2020 хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г Аймгийн Засаг даргаар батлуулан хэрэгжүүлж эхэллээ.
Page 7 of 38